Үйлчлүүлэгчийн МТ, МАБ-ын бодлого, зорилтуудыг нягтлах ажиллагааг ажилтнуудын хамааралтай мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын МАБ-ыг хангах сургалтуудтай хослуулан хэрэгжүүлнэ. Бид МАБ, МТ, цахим бизнес, цахим засаг, байгууллагын МТ-ийн архитектур, МТ-ийн систем, Төр, Хувийн хэвшлийн түншлэл, Байгууллагын өөрчлөлтийн удирдлага, Компетенцед суурилсан Хүний нөөцийн менежмент болон бусад шаардлагатай сургалт, түүний дотор дараах байнгын сургалтыг санал болгодог.
■ Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо (МАБУТ) нэвтрүүлэх
■ MNS/ISO 27001, ISO 22301 стандартуудыг байгууллагад нутагшуулах
■ Дотоод аудит, үнэлгээ
■ Ухаалаг засаг, хот, цахим бизнесийн концепци, зохиомж, шийдэл, хэрэглээ
■ МТ-ийн дэд бүтэц, төхөөрөмжүүдийн зохистой, аюулгүй хэрэглээ