Сүлжээний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын төхөөрөмжүүд

Сүлжээний Аюулгүй Байдлын шийдэл, Дараа үеийн галт хана, төхөөрөмж

Мэдээллийн аюулгүй байдлын эрсдлүүд хурдтай нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд байгууллагын сүлжээний хамгаалалт, аюулгүй байдлын шийдлүүд онцгой чухал үүрэгтэй болж байна. Гэвч ихэнх байгууллага сүлжээний аюулгүй байдлаа бүрэн хангаж чадаагүй, орчин үеийн шийдлүүд хэрэгжүүлээгүй учир өндөр эрсдэлд орж байна. Үүний улмаас сүлжээгээр дамжин орж ирсэн халдлага, довтолгоонд өртөх, өгөгдөл, мэдээллээ алдах өндөр магадлалтай байна.

Манай компани аюулгүй байдлын өндөр шаардлага хангасан ZyXel, CISCO, WatchGuard гэх зэрэг брэндийн сервер, чиглүүлэгч – router, холбогч -switch, дараа үеийн галт хана, IPS, хувийн виртуаль сүлжээ – VPN, нэмэлт үйлчилгээтэй сүлжээ –VAN-ний төхөөрөмжүүд болон бусад төрөл бүрийн төхөөрөмжийг шаардлагатай програм хангамжийн хамт нийлүүлэхээр санал болгож байна.

USAMongolia