БИДНИЙ ТУХАЙ
ШУТИС-ийн КТМС-ийн хэсэг эрдэмтэн, багш, Мэдээллийн Технологи, Мэдээллийн Аюулгүй Байдлын тэргүүлэх мэргэжилтнүүдийн санаачлагаар 2008 онд байгуулагдсан “СЕКЬЮРИТИ СОЛЮШН, СЕРВИС КОНСАЛТИНГ” (3СК) ХХК нь өнөөдөр Монгол Улсад дэлхийн хэмжээний мэдээлийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх тэргүүлэгч компани болон ажиллаж байна. 2011 онд Ази Номхон Далайн орнуудын APGRID PMA байгууллагаар гэрчилгээжүүлэх бодлого, ажлын удирдамжаа баталгаажуулж өөрийн дугаарыг авснаар Монголын анхны тоон гэрчилгээ олгогч байгууллага болсон. Түүнчлэн гадаад, дотоод худалдаа эрхэлж, системийн хөгжүүлэлт хийж, сүлжээ сайжруулж, менежментийн төрөл бүрийн бодлого, журмын баримт бичгүүд боловсруулж өгдөг. Бид Монгол улс дахь Мэдээллийн Аюулгүй Байдал, Байгууллагын аюулгүй байдлын мэргэшсэн үйлчилгээ, зөвлөгөө, консалтинг, бусад шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг, принтерийн хор, цаас, тусгай төхөөрөмж импортлон оруулж ирдэг. Манай компани нь 2012 онд БНХАУ-ын эдийн засгийн чөлөөт бүс Шеньжен болон Жухай хотод байрлах Япон, БНХАУ, Монголын хамтарсан “Натур Тонер” үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж “Printjet SSS-F” брэндийн төрөл бүрийн принтерийн оригиналь хор үйлдвэрлэн борлуулж байна. Манай үйлдвэр нь албан ёсны эрхийн дагуу HP, Samsung, Canon, Xerox, Epson, Brother, Konica корпорацийн хэвлэгч, хувилагчийн оригиналь картриж хор, бэхэн хор, туузан хорыг үйлдвэрлэдэг. Бид Монголын хэрэглэгчдэд оригиналь хорыг хямд нийлүүлэхийн тулд тэдгээрийг өөрийн брэндийн хайрцагт савлан оруулж ирдэг.
Манай мэргэжилтнүүд Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад дэлхийн түвшний мэдээллийн аюулгүй байдлын цогц үйлчилгээ үзүүлэх хэмжээнд бэлтгэгдсэн бөгөөд шаардлагатай нарийн тоног төхөөрөмж, програм хангамжаар бүрэн хангагдсан болно. Бид хэрэглэгчийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт тавьж, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдгийг манай үйлчлүүлэгчид онцгойлдог.
3СК компани болон түүний ажилтнууд мэдээллийн аюулгүй байдал (МАБ), Байгууллагын аюулгүй байдлын шийдэл гаргах, үйлчилгээ үзүүлэх, аудит, эрсдлийн үнэлгээ хийх, бодлого, журам боловсруулах, сүлжээний аюулгүй байдал, архитектур, шийдэл гаргах, төлөвлөх, суулгах, тохируулах, Тоон гэрчилгээ, Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн шийдэл гаргах, Тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө, онцгой байдлын үед сэргээн ажиллуулах төлөвлөгөө гаргах, веб сайтын аудит хийх, аюулгүй веб боловсруулах, програмчлал, МТ-ийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, веб сайтыг аюулгүй хостингод байршуулах, домэйн нэр олгох, гадаад, дотоод худалдаа эрхлэхэд мэргэшсэн болно. Түүнчлэн хэрэглэгчийн хүсэлтээр сүлжээний мониторинг хийх, нэвтрэн орох, халдлагыг дууриалгах тестүүд үйлдэхийн зэрэгцээ халдлагыг шинжлэх, эх сурвалжийг тогтоох үйлчилгээ үзүүлнэ. Мэдээллийн Технологийн хууль зүйн зөвлөгөө үзүүлж, баримт бичиг, нэхэмжлэх, өргөдөл боловсруулж, техникийн мэргэжлийн орчуулга хийж, төрөл бүрийн сургалт зохион байгуулж байна.
Өнөөдөр манай компани төр, бизнесийн болон олон улсын байгууллагад төрөл бүрийн мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ төрөл бүрийн програм хангамж, тухайлбал лицензтэй үйлдлийн систем, хэрэглээний програм, хамгаалалтын програм хангамж (вирусын эсрэг, Интернет хамгаалалтын, ажилтны үйл ажиллагааг хянах г.м), DELL сервер, DELL, CISCO, ZyXEL брэндийн сүлжээний төхөөрөмж, Firewall, IPS бүхий дараа үеийн сүлжээний хамгаалалтын төхөөрөмжүүд, гар утасны яриа шифрлэлтийн програм, яриа хамгаалах програм, харуул хамгаалалтын тоног төхөөрөмж, камер, төрөл бүрийн сүлжээ дарагч, үзлэг хяналтын төхөөрөмжүүд, байгууллагын сүлжээний үйл ажиллагааг хянах, удирдах системийг нийлүүлдэг болно.
3СК компанийн үйлчлүүлэгчид төр, бизнесийн олон янзын байгууллагуудаас бүрддэг.
МАНАЙ ЧАДВАР
АМЖИЛТЫН ТОВЧОО
2008 ОН
Монгол Улс дахь Мэдээллийн Аюулгүй Байдлын үйлчилгээ үзүүлэгч анхны компани болон байгуулагдсан
2009 ОН
3SC Монгол Улсад анхлан МТ, МАБ-ын аудит, эрсдлийн үнэлгээ гүйцэтгэсэн.
2010 ОН
3SC Asia Pacific Grid Policy Management Authority-аар баталгаажсан Монгол Улс дахь анхны Grid Technology Team – тоон (цахим гарын үсгийн) гэрчилгээний баталгаажуулагч, гэрчилгээжүүлэгч байгууллага болж OID-аа авсан.
3SC ХХК нь МАБ-ын мэргэшсэн, дэлхийн түвшний үйлчилгээ үзүүлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн.
2011 ОН
-Үндэсний Мэдээллийн Технологийн Паркийн амжилттай төгсөгч.
-МТ, МАБ-ын аудит, сүлжээний аюулгүй байдал, удирдлагын сургалтын иж бүрэн материалыг монгол хэл дээр бэлтгэж дууссан.
-3SC ХХК-ийн Plone-д суурилсан Phyton хэл дээр бичигдсэн веб платформ халдлагад үл өртөх аюулгүй платформ хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн.
2012 ОН
МТ, МАБ-ын аудит хийх, эрсдлийн үнэлгээ гүйцэтгэх өөрийн арга, аргачлал, технологийг бүрэн хөгжүүлж дууссан.
DELL сервер, сүлжээний төхөөрөмж, CISCO-ийн бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулах эрхийг авсан, хэвлэгч хувилагчийн PrintJet брэндийн оригинал картриж хороо үйлдвэрлэж, Монголын зах зээлд хамгийн хямдаар нийлүүлж эхэлсэн (Оригинал чанартай хорууд дундаа хамгийн хямд байх баталгааг бид гаргаж байна.).
YEAR 2013
ZyXEL-ийн сүлжээний хамгаалалтын болон бусад төхөөрөмж болон Trend Micro корпорацийн хамгаалалтын програм хангамжийн албан ёсны нийлүүлэгч болсон.
YEAR 2014
-QUALYS корпорацийн (мэдээллийн аюулгүй байдлын үүлэн платформ) Монгол дахь албан ёсны түнш болсон.
YEAR 2015
-Техник хангамж үйлдвэрлэл, Судалгаа Шинжилгээний лабораториа байгуулсан.
-“МОНПАСС СА” Тоон гарын үсгийн гэрчилгээ олгодог охин компаниа хамтран байгуулсан.
YEAR 2016
МТ, МАБ-ын үйлчилгээ, шийдлээ өргөтгөх боломжтойгоор, олон шатлалт хандлагаар үзүүлдэг.