СССК ХХК-ний боловсруулсан шийдэл, багц аргачлал болон Мэдээллийн Технологи, бизнесийн тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээний нөөц нь байгууллагад аюулгүй, хүртээмжтэй, тасралтгүй МТ-ийн орчин, МАБ-ын удирдлагын тогтолцоо бий болгоход туслана.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО & ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Байгууллагад дотоод үйл явц, МТ-ийн дэд бүтцээ бүрэн хянах, будлианыг удирдах, төрөл бүрийн тасалдал, гажуудлаас сэргийлэх, үүссэн тохиолдолд даруй сэргээн ажиллуулах чадвар, тогтолцоог бий болгоход чиглэгдсэн цогц үйлчилгээ. МАБУТ & Тасралтгүй ажиллагааг хангах манай үйлчилгээ нь МАБУТ-г бий болгох, МТ-ийн дэд бүтцээ хянах, будлианы удирдлага, хямралын удирдлагын механизм болон техникийн үйлчилгээ, тусламж г.м-ийг байгууллагад бий болгоход чиглэгддэг.

  • Мэдээллийн Технологи болон Мэдээллийн Аюулгүй Байдлын аудит (МТ-ийн аудит, МАБ-ын иж бүрэн аудит, Стандартын (ISO/MNS 17799/27002/, 27001, COBIT г.м) нийцлийн аудит, эрх зүйн нийцлийн аудит, сүлжээний аюулгүй байдлын аудит, вебийн аюулгүй байдлын аудит, төлбөрийн системийн аудит, нэвтрэн орох тест г.м)
  • Тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө, бэлэн байдлын төлөвлөгөө, онцгой байдлын үед сэргээн ажиллуулах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, нөөц хуулбарын шийдэл боловсруулах, суулгах.

Програм хангамжийн чанарын баталгаа, аудит

  • Аливаа програм хангамжийн чанар, чиг үүргийг MNS/ISO 25000 бүл стандартын дагуу үнэлэх, баталгаажуулах ..

 

 

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭРГЭШСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Туршлагатай, өндөр мэдлэгтэй аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн санал болгож буй, ямар ч тохиолдолд үйл ажиллагаа, ажилтнуудынхаа хоорондын холболт, харилцааг хангахад чиглэсэн иж бүрэн шийдлийн багц.

МТ-ийн хамгаалагдсан дэд бүтэц

  • Өндөр түвшинд хамгаалагдсан сүлжээ зохиомжлох, сууриулуулах, тохируулах, сервер, галт хана, дараа үеийн галт хана, хязгаарлах бүс, хадлагаас сэргийлэх системийг боловсруулах, суулгах, тохируулах г.м.
  • ERP – Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, eCRM – үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны удирдлагын систем, SCM – нийлүүлэлтийн хэлхээний удирдлага, өндөр нууцлалтай LAN гэх мэт МТ-ийн систем, шийдлийг зохиомжлох, уялдуулах, суулгах болон дэмжих, үйлчлэх.
  • Сүлжээний төхөөрөмж, сервер, компьютер гэх мэт брэнд бүтээгдэхүүнийн нийлүүлэх, суулгах, сургах.
  • Мэдээллийн аюулгүй байдлын аутсорсинг удирдлага.

Байгууллагын Мэдээллийн Аюулгүй Байдлын Үнэлгээ

Байгууллагын МАБУТ, аюулгүй байдлын төлөвлөгөө, хэрэгжүүлсэн хяналт, удирдлага, арга хэмжээ, дотоод үнэлгээ, эрсдлийн удирдлагыг ISO/MNS 17799 (27002), 27001 болон COBIT стандартын дагуу үнэлэх, тэдгээрийн давуу болон сул талын тодорхойлох, сайжруулах зөвлөмж боловсруулж өгөх.

МТ-ийн аюулгүй байдлын нэвтрэх тест

“СССК” ХХК-ийн техникийн аюулгүй байдлын үнэлгээний нэг хэсэг болох нэвтрэн орох тестүүд нь сүлжээ, системийн эмзэг байдал, цоорхойг шинжилж тэдгээрийг арилгах арга замыг тодорхойлно. Илрүүлсэн эмзэг байдал, цоорхойг хаах арга хэмжээ, үе шатыг боловсруулж өгнө.

Дэд бүтэц, Компьютер, ажлын станцуудын аюулгүй байдлын үйлчилгээ

Байгууллагын өгөгдөл, мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулах, бизнес үйл явцыг дэмжих үндсэн хэрэгсэл болох систем, түүний бүрдэл хэсэг, дэд бүтэц, компьютер, тоног төхөөрөмж, хандалтын удирдлагыг үнэлж, эрсдлийн үнэлгээ хийнэ. Тоног төхөөрөмж, компьютерт суусан хортой код, тагнуулын програм, зарын програмуудыг устгаж зохих тохируулгыг хийнэ.

Аюулгүй Байдлын хариу үйлдэл хийх үйлчилгээ

Аюулгүй байдлын будлиан, учрал, зөрчлийн үед хурдан хугацаанд хариу үйлдэл хийх, хор хохирлоос сэргийлэх, нотлох баримт цуглуулах, сэргээн ажиллуулах арга технологийг зааж сургах, эзэмшүүлэх, шаардлагатай бол хэрэгжүүлэхэд туслана. Хариу үйлдэл хийх механизмыг байгууллагад бий болгоход дэмжин туслана.

МТ-ийн аюулгүй байдлын эмзэг байдлын үнэлгээ

Үйлчлүүлэгчийн МТ-ийн орчинд орших, гадны халдагчид ашиглаж болох эмзэг байдал, цоорхойг ярилцлага, баримт бичгийн шинжилгээ, скандаж шиншлэх тэргүүний технологи ашиглан илрүүлж арилгах үйлчилгээ. Эрсдлийн үнэлгээ, нэвтрэн орон тестээс гадна ажилтнуудаас ярилцлага авах, шиншлэх, баримт бичгийг нягтлах зэргээр МТ-ийн орчин дахь сул эмзэг байдал, цоорхойг илрүүлнэ.

МТ-ийн төслийн хэрэгжилтийн үнэлгээ

Мониторинг, аудит, үнэлгээний аргууд, технологи ашиглан  байгууллагын хэрэгжүүлэх болон хэрэгжүүлж буй, хэрэгжүүлсэн төслийн алдаа, дутагдал, гажуудал, үл нийцлийг тодорхойлж засаж залруулах зөвлөмж гаргана.

MongoliaUSA