Бид Qualys, DeviceLock болон Trend Micro-ийн албан ёсны түнш, борлуулагч
DeviceLock систем ашиглан өгөгдөл гадагш алдагдах, задрахаас сэргийлэн зогсоож чадна.
Мэдээлэл алдагдаж буй ноцтой тохиолдлын бараг гуравны хоёр нь ажилтан, гэрээт гүйцэтгэгч, эсвэл гаднаас зочилж буй этгээдийн санаатай хортой санаа, эсхүл санамсар, болгоомжгүй үйл ажиллагаанаас үүсдэг.
DeviceLock DLP (Data Loss Prevention – Өгөгдөл задрахаас сэргийлэх) шийдлийг дэлхий даяар 70,000 гаруй хэрэглэгчийн 7 сая гаруй төхөөрөмжид суулган ашиглаж байна. DeviceLock DLP програм нь таны үнэ цэнэтэй өгөгдлийг дотоодоос үүсэх ноцтой аюулаас найдвартай хамгаална.
Байгууллагын мэдээлэл гадагш алдагдах, задрахаас сэргийлэх зорилгоор DeviceLock DLP програмыг боловсруулсан. Энэ програм нь байгууллагын Windows болон Mac үйлдлийн системтэй зөөврийн болон суурин компьютер, төрөл бүрийн гар утас, төхөөрөмжүүдээр дамжин өгөгдөл алдагдахаас сэргийлдэг дэлхийн тэргүүлэх шийдлүүдийн нэг болно.
Хэрэв танай байгууллага өгөгдлөө алдагдахаас сэргийлэх зорилгоор DeviceLock DLP системийг турших юмуу худалдан авахыг хүсвэл манайд хандана уу.