Бид Танай Байгуулагын Аюулгүй Байдлыг хангах, Инновацаа Хамгаалахад туслана

Мэдээллийн нийгэмд шилжиж, тоон эдийн засаг, цахим ардчилал, цахим засаг, цахим бизнес, цахим банк хөгжиж, мэдээлэл холбооны технологи нэвтрэхийн сацуу уламжлалт гэмт хэрэг, зөрчил цахим хэлбэрт хувирч, шинэ төрлийн гэмт хэргүүд бий болж, сүлжээ, систем, мэдээллийн нэгдмэл, бүрэн бүтэн байдал, нууцлал, хамгаалалтад заналхийлэх аюулууд олширч, эрсдэл эрс нэмэгдэж байна…. Үүний улмаас мэдээллийн аюулгүй байдлын асуудал нь улам бүр нарийн төвөгтэй, захиргаа-удирдлагын асуудал болон хувирсан. Өнөөдөр нөхцөл байдал эрс өөрчлөгдсөний улмаас мэдээллийн аюулгүй байдлын цогц удирдлага бий болгох, бодлого, хөтөлбөр, дэг журам батлан хэрэгжүүлэх, төрөл бүрийн будлиан, учрал, тохиолдол, гэмт хэргийн эсрэг хариу үйлдэл хийх, түүнийг мэдээлэх, удирдах, сөрөг арга хэмжээ боловсруулах,  шаардлага тулгарч байна.

Өнөөдрийн байгууллага бүр мэдээллийн аюулгүй байдлын үзэл баримтлал (стратеги), бодлого, хөтөлбөр, дэгээ батлан гаргах, даган мөрдөх, хэвшүүлэх, зохих хяналт, удирдлага, програм-техникийн арга хэмжээ, шаардлагатай сөрөг арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол өрсөлдөх чадвараа алдах эрсдэлтэй болжээ.

Интернетээр дамжсан гадны халдлага болон дотоодоо ирэх төрөл бүрийн халдлага, довтолгоон жил бүр нэмэгдэж, учруулах хохирол нь ихэссээр байна.

Өнөөгийн нөхцөлд байгууллага мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чадаагүй бол  өрсөлдөх чадваргүй, ашиг орлогогүй, өргөжин хөгжих боломжгүй, орчин үеийн удирдлага хэрэгжихгүй явсаар улмаар дампуурах аюулд өртөх болно.

Бид танай байгууллагын Мэдээллийн Технологи, Мэдээллийн Аюулгүй Байдлыг хангахад туслан дэмжье.

Бид танай цахим байгууллага болон хувьсах инновацийн үйл явц, хөгжил дэмшлийг баталгаажуулъя.

Бид мэдээллийн аюулгүй байдлын дэлхийн түвшний үйлчилгээг санал болгож байна.

Хямд ҮнээрДээд Түвшний Аюулгүй Байдлыг

Дэлхийн шилдэг хандлага, тэргүүлэгч QUALYS үүлэн үйлчилгээ-гээр дэмжүүлсэн манай ИТ-ийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдийнхээ Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, эрсдлийн, тасралтгүй ажиллагааны удирдлагыг бий болгох, аюулгүй байдлын удирдлага, ханялтаа тогтоох, сүлжээ, чухал эд хөрөнгөө хамгаалах, муу залуусыг ойртуулахгүй байхадтасралтгүй туслан дэмжинэ. Манай түнш QUALYS-ийн үүлэн үйлчилгээ нь халдлагаас сэргийлэх, МТ-ийн дэд бүтцээ зардал багатай хамгаалах болон MNS/ISO27001, PCI DSS, GLBA, SOX, HIPAA гэх мэт заавал мөрдөх стандартын шаардлагуудыг хангах боломж олгоно. Манай үндсэн зорилго – Таны кибер аюулгүй байдлыг баталгаажуулахад оршино.

 

QUALYS МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮҮЛЭН ПЛАТФОРМ

Дэлхийн 110+ улсад 10000+ үйлчлүүлэгчтэй

 Жилд 1 тэрбум+ скан хийж 400 тэрбум+ аюулгүй байдлын гажуудал, алдааг үнэн зөв илрүүлдэг.

QUALYS-т яагаад итгэдэг вэ?

 

Манай үнэт үйлчлүүлэгчид

Fortune 50-ын 62% |Fortune 1,000-ын 40% | Forbes Global 2,000-ын 20%

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлага бий болгох,

мэдээлэл хамгаалах манай хандлага

Олон янзын аюул өсөн нэмэгдэж буй мэдээллийн нийгмийн нөхцөлд зөвхөн програм – техникийн хэрэгслүүдээр мэдээлэл хамгаалах боломжгүй болсон учир захиргаа удирдлага, дэгжурмын цогц арга хэмжээ(Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо) хэрэгжүүлэх, аудит, эрсдлийн үнэлгээний үндсэн дээр сүлжээ, мэдээлэл хамгаалах програм-техникийн хэрэгслүүдийг суулгах, суурилуулах хандлага зохистой гэдгийг дэлхийн шилдэг мэргэжилтнүүд зөвлөж байна. Тиймээс бид захиргаа удирдлага – бодлого, журам – програм техникийнхяналтгэсэн гурван түвшний хандлагыг санал болгож байна.