Үүрэн телефоны яриа шифрлэгч

Бүх төрлийн ухаалаг гар утасны яриаг замаас барьж авах, нууцаар сонсох эрсдлээс хамгаалах яриа шифрлэгч төхөөрөмж, програм хангамжийг бид санал болгож байна. Манай санал болгож буй төхөөрөмжийг хоорондоо холбогдож буй гар утсанд залган ажиллуулсан, эсхүл програмыг суулгасан тохиолдолд яриа, мессажийг өндөр түвшинд шифрлэн хамгаална.  Таны яриаг нууцаар сонсох, мессаж харилцааг тайлж унших эрсдлээс та бүрэн хамгаалагдана.

Телефоны шугаманд хууль бусаар холбогдох, яриаг замаас нь барьж авахыг илрүүлэх, таслан зогсоох хэрэгсэл.

Манай компани суурин утасны (телефон) яриаг бүрэн дүүрэн хамгаалах зориулалттай төхөөрөмжүүдийг санал болгож байна. Энэ төхөөрөмж нь телефон шугаманд хууль бусаар холбогдсоныг илрүүлэх, яриа бичиж авах төхөөрөмж, дамжуулагч “цох” суурилуулсныг илрүүлж анхааруулахаас гадна тэдгээрийг үйл ажиллагааг дарж чадна. Мөн уг төхөөрөмжүүдийг хоосон хий ажиллуулах замаар тээгчийг дүүргэх, лентийг дуусгах, тэжээлийг дуусгах үйлдэл хийж чадна. Мөн утсаар яриагүй үед өрөөнд яригдаж буй зүйлийг бичиж авдаг төхөөрөмжүүдийг илрүүлдэг төрөл бүрийн хэрэгслүүдийг санал болгож байна.

USAMongolia