Зөвлөх үйлчилгээ

 

 

Үйлчлүүлэгчийн мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын систем, стратеги, өгөгдөл мэдээллээ хамгаалж буй шийдэл, системийг нягтлан үзэж эмзэг байдал, цоорхойг илрүүлсний үндсэн дээр байнгын сайжруулалтын зөвлөмжийг өгнө.

“СССК” ХХК 2009 оноос эхлэн МТ, МАБ-ын зөвлөх үйлчилгээгээ санал болгосон (МТ-ийн болон МАБ-ын бодлого, журмууд, удирдлагын цогц баримт бичиг боловсруулах, эрсдлийн үнэлгээ, хамгаалагдсан түвшний үнэлгээ г.м).

СССК ХХК-ний дээрх үйлчилгээ нь байгууллагын МТ-ийн стратеги, хөгжил, МАБ-ыг хангахад онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай мэргэжилтнүүд алхам бүрт тантай хамт, танай бизнесийн чухал асуудлыг ойлгож ажилладаг. Бид шалгарсан арга, аргачлал ашиглан таны хүсэлт, тулгарсан асуудалд нийцсэн зөвлөмжийг МТ, МАБ-ын бодлого, журам, системийн хөгжүүлэлт, архитектур, эрсдлийн удирдлага, тасралтгүй ажиллагааны удирдлага, нийцэл гэх мэт олон талбарт өгч чаддаг.

Илүү хүртээмжтэй байдал, нууцлал, бүрэн бүтэн байдлыг хэрхэн хангах, нийцлийг бий болгох, нийт зардлаа бууруулах, аюулгүй байдлыг өргөн хүрээнд хангах талаар та мэдэж авна.

Бид шилдэг арга, аргачлал болон СССК ХХК-ийн МТ, МАБ-ын туршлага, чадварыг ашиглан МАБ-аас хангах, мэдээллийн дэд бүтэц, өмч хөрөнгөө гадаад, дотоод аюулаас хамгаалах талаар өндөр үр дүнтэй үйлчилгээг санал болгож чадна.

МТ-ийн Бодлого боловсруулах

Байгууллагын МТ-ийн төлөв байдлыг үнэлж дижитал хувьслын арга замыг тодорхойлж МТ-ийн шаардлага бүх бодлогыг боловсруулна.

МАБ-ын бодлого, бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжилтийг хангах

ISO/MNS 27001, 27002 стандарт болон эрх зүйн акт, үйл ажиллагааны журмуудад тусгасан шаардлагуудыг хангах талаар үйлчлүүлэгчид тусалж мэдээллийн аюулгүй байдлын (МАБ) бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, нягталж, үл нийцлийг арилгана.

МТ-ийн аюулгүй байдлын дэг, журмууд боловсруулах

ISO/MNS 27001, 27002 стандарт болон эрх зүйн акт, үйл ажиллагааны журмуудад тусгасан шаардлагуудыг хангах талаар үйлчлүүлэгчид тусалж мэдээллийн аюулгүй байдлын (МАБ) журам, стандартуудыг боловсруулж, нягталж үл нийцлийг арилгана..

Төлбөрийн Картын Аюулгүй байдлын үйлчилгээ

Төлбөрийн картын систем, боловсруулах, хадгалах, дамжуулах дэд бүтцийг бүх талаас нь шинжилж, аюулгүй байдлын удирдлага, хяналт, хамаарах эрсдэл, алдааг үнэлнэ.

MNS/ISO 27001, ISO 22301 стандартын хэрэгжилтийг хангах зөвлөх үйлчилгээ

Нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр MNS/ISO 27001, ISO 22301 стандартуудыг байгууллагад хэрэгжүүлэх замын зураг болон багц баримт бичгийг боловсруулж хэрэгжүүлэх явцад тасралтгүй зөвлөмжөөр хангана.

MongoliaUSA